card

Маш нууц

Энэхүү киног 1960-1970 оны хооронд Дархан хотын бүтээн байгуулалтад оролцож байсан Барилгын цэргийн...-р ангид болсон явдлаас сэдэвлэн уран сайхны кино болгон хийсэн юм.

Товч тайлбар

Энэхүү киног 1960-1970 оны хооронд Дархан хотын бүтээн байгуулалтад оролцож байсан Барилгын цэргийн...-р ангид болсон явдлаас сэдэвлэн уран сайхны кино болгон хийсэн юм. Уг кинонд хүний эрхээс илүү тушаал шийдвэрийг дээдэлснээс болж үзэл бодлын зөрчил, эх үрсийн хагацал мөн хэцүү бэрхшээлтэй үед эрчүүдийн үерхэл нөхөрлөл улам батжиж байгаа зэргийг үзүүлнэ. Хугацаат цэргийн албаа дуусгаж /3 жил/ гэр гэрийн зүг явах гэж байгаа цэргүүдэд дээд газрын тушаалаар дахин нэг жил хугацааг сунгаснаар киноны үйл явдал эхэлнэ. Өөрийн хувийн хүсэл зорилгоо биелүүлэхийн тулд жагсаалын дарга Цоодол эрх мэдлээ хэтрүүлж тухайн үеийн цэргийн дэг гэгчийг дархалснаас хороог бүхэлд нь оны ялгаагаар хагаралд хүргэнэ. Ийнхүү халагдах хугацаагаа сунгуулсан 4 дахь оныхон болон ЖА-гийн дэглэлтийг эсэргүүцсэн шинэ цэргүүд эцэстээ төрд тэрслэгчид болж улмаар хүний тооноос хасагдах хэмжээнд хүрч байгааг онц сонирхолтойгоор уран сайхны аргаар тусган харуулсан болно.

Найруулагч

Осорын Бат-Өлзий, Бат-Өлзийн Тамир

Зохиолч

Төгсжаргалын Төмөр-Очир  

Гол дүрүүдэд

Эрдэнэ-Очирын Одбаяр, Одхүүгийн Дөлгөөн, Бат-Өлзийн Тамир, Жаргалсайханы Алтаншагай

Бусад дүрүүдэд

Ганбаярын Лхагвацэрэн, Цэгмидийн Төмөрхуяг, Гомбын Золбоот, Цэгмидийн Төмөрбаатар, Энхбаярын Алдар, Ганбатын Чулуунцэцэг, Баатарын Ганчулуун, Гомбын Равдан, Дашнямын Бямбацогт, Батболдын Барслхагва, Мишигдоржийн Баярбат, Уухааны Батбаатар, Батжаргалын Батсайхан, Т. Баярмагнай, Ц.Амартүвшин, Бандийн Даваажав, Бямбажавын Базаррагчаа, Бямбаагийн Ганхү

Галлерэй

Бусад бүрэн бүтээлүүд