"Бүхнийг хүүхдийн төлөө" аянд нэгдсэн Фантастик продакшны залуус:
"Хүүхэд аз жаргалтай гэр бүл эрүүл аюулгүй орчинд амьдарч, аливаа хүчирхийллээс ангид өсөх ёстой гэж бид ярьдаг. Энхрий үрсийнхээ төлөө хүлээсэн үүрэг ердөө л энэ.
Үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэхдээ эцэг эхчүүд бид бие хүний зөв үйл, ёс суртахууныг өөрсдөөрөө үлгэрлэж бусдад хүндэтгэлтэй, тусч, эх оронч сэтгэл зүрхтэй монгол хүн болгож төлөвшүүлэх өвгөдийн ухааныг сахья.
Ирэх цагийн эзэн эцэг эхийнхээ үргэлжлэл нь болсон бяцхан үрсийнхээ бие сэтгэл ёс суртахууныг өв тэгш үүргээ өөрсдөөрөө үлгэрлэцгээе.
Бүхнийг хүүхдийн төлөө!" хэмээн уриаллаа.