ФАНТАСТИК ПРОДАКШН “ЦУРАМ” АЖИЛЛАГААГ ХИЙХ ГЭЖ БАЙНА Фантастик продакшн 2018 оны 03 дугаар сарын 1-нд “Байтаг богд” УСК-гоо нээж байсан билээ. Түүнээс хойш “37-р Точка” ОАУСК, “Зура I” УСК-нуудаа IPTV, OTT сувгуудаар нээж байсан бол 4 жилийн дараа кино театрын дэлгэцнээ шинэ уран бүтээлээрээ эргэн ирлээ.
Тэдний энэ намрын тэсрэлт “Зура II Цурам ажиллагаа” уран сайхны кино юм.
Тус киноны нэгдүгээр анги 2020 оны 05 дугаар сарын 16-нд үзэгчдийн хүртээл болж байсан бөгөөд Прокурорын байгууллагын хууль бус ажиллагаа, авилга, албан тушаалын наймааны тухай өгүүлдэг билээ. Тэгвэл Зура УСК үргэлжлэл болох “ЦУРАМ АЖИЛЛАГАА” УСК үзэгчдийн хүртээл болоход бэлэн боллоо.
Тэд юуг өгүүлэх бол... Өнөөдөр тус киноны teaser трейлер цацагдлаа